МУГТ Э.Бэхбаярын олимпын эрхээ авсан бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
МУГТ Э.Бэхбаярын олимпын эрхээ авсан бүх барилдааны бичлэг

"Токио-2020" олимпын эрх олгох бөхийн төрлүүдийн хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн эрхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр олимпын эрхээ авлаа. 

 

Болгар улсын Софи хотноо энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний эхний өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 57 кг жинд үндэсний шигшээ баг, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа ХҮЧ спорт хороо, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, МУГТ Э.Бэхбаяр олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Түүний авсан энэхүү эрх нь манай чөлөөт бөхийн тамирчдын олимпын наадмын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрх болж байна. Өчигдөр МУГТ Э.Бэхбаярын барилдсан бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

МУГТ Э.Бэхбаяр эхний барилдаанаа Украины Тарас Марковичтай хийж 14:0 харьцаагаар цэвэр яллаа. 

Хоёр дахь барилдаанаа Италийн Гиви Давидовиг 3:2-оор ялснаар Токио олимпийн наадмын эрхээ халааслахад ганцхан даваа үлдлээ. 

Хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс хараахан медаль хүртээгүй ч Европ тивд гурвантаа түрүүлсэн, Азербайжаны гүрж гаралтай хашир туршлагатай бөх Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялж олимпын эрхээ авлаа. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд 2017 онд Парисын ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан Японы Юки Такахашитай даагаа нэхнэ.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. od

    yun dabartcan yum be ner toroo sergeeleg ter solongosiig shuuhedbel ih yum bolno

  2. Зочин

    Сенегалын ард тумэнд олимпын эрх авсанд баяр хургэе

  3. Galdanboshigt

    Олимп эрх авсанд баяр хүргэе

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0