Өнөөдөр жүдо бөхийн шилдгүүд зодоглоно

Сурталчилгаа
Өнөөдөр жүдо бөхийн шилдгүүд зодоглоно

Өнөөдөр эхлэх жүдо бөхийн Казаны их дуулга тэмцээнд 79 орны 408 жүдоч өрсөлдөхөөр боллоо. 

Франц улсад зохион байгуулагдах байсан Парисын их дуулга тэмцээн цуцлагдаж ОХУ-ын Казан хот руу шилжсэн энэхүү их дуулга тэмцээнд ОХУ-аас гадна Япон, Израиль, Францын хүчирхэг багууд оролцож байна. 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд Францын Ш.Боукли болон Японы Фуна Тонаки нар анхаарлын төвд байгаа бол -52кг жинд дэлхийн хошой аварга Абе Утаг жүдо сонирхогчид онцолж байна. Эмэгтэйчүүдийн -57кг жинг тэргүүлэн барилдах Израилийн Нелсон Леви Тимна оны эхэнд нутагтаа зохион байгуулагдсан Тел Авивын их дуулгад түрүүлсэн ч Такентийн их дуулга, Европын АШТ-д медаль хүртэж чадаагүй байгаа. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд ОХУ-ын Р.Мшвидобадзе, Узбекистаны Ш.Лутфиллаев зэрэг дэлхийн медальтнуудаас гадна шинэхэн дэлхийн аварга болох Гүржийн Л.Чхвимиани нар жингээ тэргүүлэн барилдана. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинг залуучуудын дэлхийн аварга Бразилын Д.Каргнин тэргүүлэн барилдах бол Казахстаны Е.Серикзанов, Молдавын Д.Виеру, Израйлийн Фликер Тал зэрэг дэлхийн медальтнууд тус тусын хэсгээ тэргүүлэн барилдана. 

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бол 22:00 цагт медалийн төлөөх барилдаан явагдах хуваарьтай байна. Казаны их дуулга тэмцээнийг та жүдо бөхийн www.ippon.tv сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтойгоос гадна манай сайт тэмцээний явцын мэдээлэл, онцлох барилдаануудыг цаг алдалгүй шуурхай хүргэх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0