Монголын өсвөрийн сагсчид дэлхийд өрсөлдөхөөр боллоо

Сурталчилгаа
Монголын өсвөрийн сагсчид дэлхийд өрсөлдөхөөр боллоо

Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос /FIBA/ цахим орчинд 15 хүртэлх насны сагсчдын дунд ур чадварын FIBA U15 Skills Challenges тэмцээний урьдчилсан шат буюу тивийн эрхийн тэмцээнийг зохион байгууллаа.

 

55 улсын 106 баг урьдчилсан шатанд тивдээ өрсөлдөж шалгарсан багууд нь дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа. Ази, номхон далайн орнуудын бүст 13 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж хэсэг тус бүрээс хоёр баг буюу нийт найман баг цааш шалгарч бусад тивүүдийн шилдэг багуудтай өрсөлдөх эрхтэй боллоо.

Манай эмэгтэй багийн хувьд Таити, Самао, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самаог хожиж Ливанд хожигдон хэсгээсээ 2-р байраар гарлаа. Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай тус бүр хоёр тоглолт хийн итгэл төгс ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлэн дэлхийд өрсөлдөх эрхээ мөн авлаа. 

Тив тус бүрээс шалгарсан шилдэг багууд өрсөлдөх Global FIBA U15 Skills Challenge тэмцээн ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах хуваарьтай байна. 

Эх сурвалж: Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0