Косовогийн эгч, дүү Гжакова Европын АШТ-д гангарч байна

Сурталчилгаа
Косовогийн эгч, дүү Гжакова Европын АШТ-д гангарч байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоймыг толилуулж байна.  

 

45 орны 359 жүдоч барилдаж буй Европ тивийн жүдо бөхийн шилдгүүдийн цугларалт болох энэхүү тэмцээнд долоон жинд дэлхийн чансааг тэргүүлэгч барилдах бол найман жинд жин тус бүрийн дэлхийн чансааны №2-т эрэмбэлэгдэх тамирчид зодоглож байна. Дэлхийн чансааны шилдгүүдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингүүдийн барилдаан явагдаж Косово улсын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Франц улсын баг, тамирчид нэг алт, хос мөнгө, хос хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна.

Косово улсаас тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд Нора Гжакова хүрэл медаль хүртсэн бол өчигдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд түүний дүү Акил Гжакова алтан медаль хүртлээ. Акилын хүртэж буй энэхүү алтан медаль нь Косово улсын эрэгтэйчүүдээс анх удаа Европын аваргаас хүртэж буй алтан медаль болж байна.  

Ингээд жүдо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн бүх шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. Тэмцээний эхний өдрийн шилдэг ялалтуудын түүврийн ЭНД дарж үзнэ үү.  

Жич: Манай сайт жүдо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг гурав хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна явцын тойм мэдээг шуурхай хүргэж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0