Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна
Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна
Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэй чөлөөт бөхийн таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. Өнөөдрийн таван жин бүгд оролцогчийн тооноос хамааран тойргийн системээр явагдах ба нэг өдрийн форматаар зохион байгуулагдаж буй тул жин, жингийн аваргууд тухайн өдөртөө тодрох юм. 

Манайхны өнөөдрийн салхийг хагалан 55 кг жинд ОУХМ М.Дөлгөөн эхний барилдаанаа Узбекистаны Мадина Усмонжоноватай хийж 14:0 харьцаагаар цэвэр яллаа. Тэрбээр дараагийн тойргийн барилдаанаа Казахстхны Айша Уалшантай хийнэ.

Мөн түүнчлэн 59 кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор эхний тойргийн барилдаанаа өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай хийж 5:4-өөр ялав. Түүний дараагийн өрсөлдөгч нь эзэн орны Диана Каюумова.

68 кг жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа хэдхэн хоногийн өмнө олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Нишаг цэвэр дарж эхний ялалтаа авлаа. Манай бөх дараагийн даваанд БНСУ-ын Жёон Ун Сунтай барилдана.

Та шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны  https://uww.org/event/asian-championships-16?tab=results сувгаар хүлээн аван үзэх боломжтой. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-05-12
120
116
128
116
102
94
125
107
98
105
124
122
Хөл бөмбөг
English Premier League
0
0
0
0
Spanish Primera División
0
0
0
0
0
0
German Bundesliga
1
2
Italian Serie A
0
0
UEFA Champions League
2
0