З.Шинэчагтага маргааш Японы шилдэг тулаанчтай тулалдана

Сурталчилгаа
З.Шинэчагтага маргааш Японы шилдэг тулаанчтай тулалдана

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг болох ONE FC холбооны бүх оддын ээлжит тулаанд монголын шилдэг тулаанч, Ширэн Бээлий Клуб, ZorkysMMA багийн тамирчин З.Шинэчагтага тулалдана. 

Бүх оддын цуврал тулааны салхийг хагалан өнгөрөгч долоо хоногт UFC холбооны 12 удаагийн аварга Деметрий Жонсон One Championship холбооны аварга Адриано Мораестэй тулалдан дуулиан, шуугиантайгаар эхэлсэн бол маргааш хоёр дахь тулаан мөн л тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд байна. /Д.Жонсон болон А.Мараес нарын тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү/ 

Маргааш өглөө буюу дөрөвдүгээр сарын 14-ний өглөө Улаанбаатарын цагаар 8:30 цагт эхлэх бүх оддын хоёр дахь тулаанд монгол тулаанч, Ширэн бээлий клуб, ZorkysMMA багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтага Японы Ёшикэ Накахаратай тулалдана. Манай тамирчинтай тулалдах Ёшики Накахара гэж хэн бэ? Тэрээр мэргэжлийн 19 тулаанд орж 14 ялахдаа долоон удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор хугацаанаас өмнө буулган авч "чанга" өрсөлдөгч. Тэрээр 2019 оноос One Championship холбоонд тулалдах болсон ба гурван тулаан хийж хоёр ялж, нэг ялагдаад байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сард мэргэжлийн тулаанд нэг ч ялагдаагүй явсан /12 тулаан хийсэн/ Кыргыз тулаанч Руслан Амилбек Уулуг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан байдаг. 

Харин З.Шинэчагтагын хувьд One Championship холбоонд дөрвөн тулаан хийхдээ бүгдэд нь өрсөлдөгчөө ялсан амжилттай яваа манай шилдэг тулаанч юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. otgoo

    margaashin tulaanig yvuulna biz de

  2. Bat khishig

    Taalgdla

  3. Алтанхуяг

    Сайн байна уу, манай Монгол улсын үе үеин залуус хэзээнийл домог байсан одоо харинь хэвлэл мэдээллээр жоохон дутмаг байгаад байга юм да, энэ залуусыг дэлхий мэдж байхад манайхан нэг их танихгүйл бх да.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0