Иран бөхчүүд бүх жинд медаль хүртэж хол тасархай тэргүүлж байна

Сурталчилгаа
Иран бөхчүүд бүх жинд медаль хүртэж хол тасархай тэргүүлж байна

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж сонгомол бөхийн эхний таван жингийн медальтнууд тодорлоо. 

 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүд болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130кг жингийн барилдаанууд явагдаж медальтнууд тодорлоо. Эхний өдрийн таван жинд Иран улсын баг тамирчид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл буюу нийт таван медаль хүртэж хол тасархай тэргүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл жин тус бүрт Иран тамирчид медаль хүртсэн гэсэн үг юм. Харин тэмцээнийг зохион байгуулагч Казахстаны шигшээ багийн тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Тэмцээний эхний өдөр манай улсаас сонгомол бөхийн төрөлд ганцаараа зодоглосон “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди тэгшитгэлийн барилдаанд Казахстаны Сарсенбиевийг цэвэр ялсан ч удаах барилдаанд Ираны бөхөд явагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Түүний жинд Япон тамирчин Юу Шиотани Ази тивийн аварга Узбекистаны Бахромовыг цэвэр ялж алтан медаль хүртлээ. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр сонгомол бөхийн үлдсэн таван жин буюу 60, 67, 72, 82, 97кг жингүүдийн барилдаан явагдах хуваарьтай байна. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.   

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0