ШУУРХАЙ: М.Лхагвагэрэл олимпын эрхээ авлаа
ШУУРХАЙ: М.Лхагвагэрэл олимпын эрхээ авлаа

Сурталчилгаа
ШУУРХАЙ: М.Лхагвагэрэл олимпын эрхээ авлаа

Казахстан улсын Алмата хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн /эрэгтэй/ төрлөөр үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр таван жинд манай бөхчүүд хүч үзэж байгаагаас эрэгтэйчүүдийн 125кг жинд хүч үзэж буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсаар олимпын наадамд зодоглох эрхээ авлаа. Тэрээр Пакистаны Хароон Абидийг оноогоор (12:2) цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа. Улмаар 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн цомын хүрэл медальт, 2015 оны Азийн аварга Кыргызстаны Айал Лазаревийг 7:2-оор яллаа. Ингэснээр манай бөх олимпын эрхийн төлөө буюу хагас шигшээд Японы Тэцүя Танакатай хүч үзэхээр болсон.

Тэгвэл дөнгөж сая манай бөх Японы бөхийн илт илүүрхэн ялж олимпын наадмын эрхээ авлаа. Манай бөх өнөө орой 20:00 цагаас алтан медалийн төлөө өмнө нь Азийн аваргын финалд ялагдаж байсан Казахстаны Юсуп Батырмурзаевтай орой нутагт нь даагаа нэхнэ. Хэдийгээр өнөөдөр хүч үзсэн бусад залуучууд маань олимпын эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдах юм.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0