С.Моллай аварга өнөөдөр Ираны эсрэг барилдаж магадгүй

Сурталчилгаа
С.Моллай аварга өнөөдөр Ираны эсрэг барилдаж магадгүй

Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний Кыргызстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж байна. 

 

Энэ удаагийн тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга ганцаараа оролцоно. Урьдчилсан мэдүүлгээр манай улсаас МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох байсан ч харамсалтай нь манай тамирчид коронавирусийн халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдаж БНХАУ-ын бүсгүйчүүд хоёр алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ-ын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна. Өчигдрийн гол сенсаацитай барилдаанаар эрэгтэйчүүдийн -66кг жинд олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баул, Тбилисийн их дуулгын аварга Узбекистаны Нуриллаев Сардорт ялагдан мөнгөн медаль хүртлээ. Хоёр бөхийн хувьд урьд хоёр удаа учраа тааран барилдахад Ан Баул хоёуланд нь ялж байсан түүхтэй. Тэмцээний эхний өдрийн финалын барилдааныг ЭНД даран нөхөж үзнэ үү. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай жингээ тэргүүлэн барилдана. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Иран, Иорданы бөхчүүдийн хэн ялсантай нь барилдах оноолттой байна. Иран бөхийн хувьд залуучуудын Ази тивийн аваргаас мөнгө, хүрэл медальтай залуу бөх юм. Хэрэв Ираны бөхтэй С.Моллай аварга барилдах тохиолдолд энэ нь өнөөдрийн гол дуулиан болох нь дамжиггүй.  

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0