LIVE: Жүдо бөхийн Азийн АШТ финалын барилдаан

Сурталчилгаа
LIVE: Жүдо бөхийн Азийн АШТ финалын барилдаан

Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн финалын барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Энэ удаагийн тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга ганцаараа оролцох юм. Урьдчилсан мэдүүлгээр манай улсаас МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох байсан ч харамсалтай нь манай тамирчид коронавирусийн халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдаж байна. 

Финалд шалгарсан бөхчүүд:

Эмэгтэйчүүдийн -48кг жин:

Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны А.Абиба, 2019 оны Ази тивийн аварга БНХАУ-ын Ли Янан. 

Эмэгтэйчүүдийн -52кг жин:

Жакарта-2018 Азийн наадмын мөнгөн медальт БНСУ-ын Парк Да Сол, 2015 оны өсвөрийн дэлхийн аварга бөгөөд 2019 оны Ази тивийн аварга Узбекистаны К.Диёора.

Эмэгтэйчүүдийн -57кг жин:

Залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Жисү, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт БНХАУ-ын Лу Тонжуан

Эрэгтэйчүүдийн -60кг жин:

2019 оны Ази тивийн аварга мөнгөн медальт Тайванийн Ян Юун Вей, Олимпын наадмын хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга Японы алдарт Такато Наохиса аварга нар тунан үлдээд байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жин:

Олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баул, Тбилисийн их дуулгын аварга Узбекистаны Нуриллаев Сардор нар тунан үлдээд байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0