Анталягийн их дуулга тэмцээний шилдэг цэвэр савалтууд №3

Сурталчилгаа
Анталягийн их дуулга тэмцээний шилдэг цэвэр савалтууд №3

Энэ жил анх удаа их дуулга ангиллаар зохион байгуулагдсан жүдо бөхийн Анталягийн их дуулга тэмцээнд таван тивийн 92 орны 437 тамирчин зодоглолоо. 

 

Эхний өдрийн дараах байдлаар Итали улсын баг, тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль, хоёр шагналт байр эзэлсэн амжилтаар тэргүүлж Канад улсын баг, тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар удаалж байлаа. Тэмцээний эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд олимпын аварга Италийн Фабио Басиле анх удаа их дуулга ангиллын тэмцээнд түрүүллээ. Тус өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр (дөрөвдүгээр сарын 3) эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, -78кг жингийн барилдаанууд явагдан тэмцээн өндөрлөлөө. 

Гурван өдрийн нийлбэр дүнгээр Итали улсын баг тамирчид хос алт, хос мөнгө, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар тэргүүлсэн бол Япон улсын баг тамирчид хос алт, хос мөнгөн медаль хүртсэн амжилтаар удааллаа. Энэ удаагийн тэмцээнд японоос таван тамирчин ирж зодоглосноос эрэгтэйчүүдийн -66кг жинд Абе Хифуми алт, эмэгтэйчүүдийн -78кг жинд Хамада Шори алт, эрэгтэйчүүдийн -100кг жинд Аарон Волф, +100кг жинд Харасава Хисаёоши нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Японоос эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон дэлхийн аваргын мөнгөн медаль Мукай Шойчиро ганцаараа медальгүй хоцорлоо. Тэрээр В хэсгийг толгойлон барилдсан ба дөнгөж эхний барилдаандаа дэлхийн аваргын 2005 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Алжирын А.Бенамадид ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0