Г.Алтанбагана гурав дахь бөхөө цэвэр яллаа

Сурталчилгаа
Г.Алтанбагана гурав дахь бөхөө цэвэр яллаа

Өнөөдөр жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн сүүлийн өдрөө хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.

 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Э.Гандиймаа нар барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.   

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Эмэгтэйчүүдийн +78кг жин:

ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Казахстаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн +100кг жин:

ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -90кг жин:

ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Лихтенштайн улсын бөхийг цэвэр яллаа. (тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү) Улмаар хоёрдугаар тойрогт Унгарын бөхтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2017 оны Бакугийн их дуулгын аварга Казахстаны И.Бозбаевтэй барилдан торгуулиар цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2019 оны Абу Дабигийн их дуулга тэмцээнд учраа таарахад манай бөх ялагдаж байлаа. 

ОУХМ Г.Алтанбагана тун удахгүй хагас шигшээд Италийн Н.Мунгайтай гурав дахь удаагаа учраа тааран барилдана. Тэд өмнө нь бие биенээ тус бүр нэг ялаад байгаа юм.  

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. эрдэнэбат

    амжилт гэж энэ шүүдээ

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0