Ц.Цогтбаатар өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хэсгийн аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81кг, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн нар барилдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:   

Эрэгтэйчүүдийн -81кг жин

Өнөөдрийн манай бөхчүүдийн салхийг хагалан эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Д.Гочилайдзетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа. (тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү) Харин удаах барилдаанд Египтийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жин

МУГТ Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт 2018 оны Европын аварга Арменийн К.Фердинандад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Тус жингийн D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг даралтаар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аварга Италийн Е.Гиованниг торгуулиар цэвэр ялан хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Хэсгийн аваргын төлөө Гүржийн залуу бөхтэй учраа таарлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0