Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна

Сурталчилгаа
Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна

Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.

 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй зургаан бөх таван жинд барилдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Манайхны өнөөдрийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт өсвөрийн дэлхийн аварга Узбекистаны К.Диёоратай барилдан торгуулиар цэвэр яллаа. 

Тэрээр хоёрдугаар тойрогт Кунканы гран при тэмцээний аварга Мексикийн Л.Олвераг даралтаар цэвэр яллаа. Тун удахгүй гуравдугаар тойрогт Гүржийн Л.Ш.Тетианатай барилдана. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт Беларусийн бөхийг мөн торгуулиар цэвэр яллаа. 

ОУХМ Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогт Румыны бөхтэй барилдахаар байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн мастер В хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Их Британийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. Манай бөх гуравдугаар тойрогт Гүржийн залуу бөхтэй барилдана.  

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. D.Altan bat

    goe shv

  2. лхагвадорж

    сайн бна уранцэцэг хэзээ барилдах юм бэ зурагтааг гарж байгаа юмуу

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0