Л.Отгонбаатар гэмтсэн ч тэвчээр заан өрсөлдөгчөө цэвэр яллаа

Сурталчилгаа
Л.Отгонбаатар гэмтсэн ч тэвчээр заан өрсөлдөгчөө цэвэр яллаа

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдасанаар одоогийн байдлаар дараах үр дүнг үзүүлээд байна.  

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд ОУХМ Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана, эрэгтэйчүүдийн +100 кг жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар эхний барилдаандаа тус тус ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Харин Эрэгтэйчүүдийн -100 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар В хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхийг ялж цааш Гүржийн бөхийг нэмэлт цагт яллаа. Хэсгийн аваргын төлөө Узбекистаны бөхтэй барилдахдаа хөлөндөө хүнд гэмтэл авч ялагдал хүлээлээ. Дагах барилдаан хийж чадахгүй болов уу хэмээн таамаглаж байсан ч манай бөх тэвчээр заан гарч ирэн мөн л Узбекистаны бөхийг цэвэр яллаа. 

Ийнхүү ялалт байгуулсан Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө өнөөдрийн гурав дахь Узбек бөхтэйгээ барилдахаар шалгарлаа. 

Энэ жинд барилдаж буй залуу мастер Б.Гончигсүрэнгийн хувьд С хэсэгт эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр ялж /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/, улмаар хоёрдугаар тойрогт Эстони улсын бөхийг мөн цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхөд ваза-ари үнэлгээ алдсан ч төд удалгүй сайхан цэвэр буулгалаа. /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0