Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдийн урамтай сайхан барилдаж өрсөлдөгчдөө ялсаар байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж харна уу. 

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -81кг жин:

Манайхны өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй Ази тивийн аварга бөгөөд Ташкентын гран при тэмцээний хошой мөнгөн медальт ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Афганистаны залуу бөхийг даралтаар цэвэр ялсан барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Тэрээр удаах тойрогт Бразилын Ю.Е. Сантосыг нэмэлт цагт ялсан юм. Тун удахгүй гуравдугаар тойрогт Узбекистаны Т.Сухровтой барилдана.

Харин энэ жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга С.Моллай "Абу Дабы 2019" их дуулга тэмцээний аварга БНСУ-ын Лий Мүүн Жинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -73кг жин:

А хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Беларусийн бөхийг ялсан ч гуравдугаар тойрогт 2018 оны Европын аварга Арменийн Ф.Карапетианд ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Харин D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар мөн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг цэвэр савсан юм. Улмаар гуравдугаар тойрогт Ц.Цогтбаатар Узбекистаны бөхийг цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. 

Эмэгтэйчүүдийн -63 кг жин

Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Африк тивийн хошой аварга Алжирын Б.Аминаг нэмэлт цагт ялсан юм. Тэрээр гуравдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Польшийн О.Агататай барилдана. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жин

Манай залуу тамирчин ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Узбекистаны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0