Үзэгчдийн хүсэн хүлээсэн финал гарахаар боллоо
Үзэгчдийн хүсэн хүлээсэн финал гарахаар боллоо

 

Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Шотландын Жон Хиггинс энэ удаагийн тэмцээнд маш сайн тоглолтыг үзүүлж байна. Тэрээр өрсөлдөгч бүрээ илүүрхэн хожсоор финалд шалгараад байна. Урьд шөнө хагас шигшээ тоглолтод дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй шилдэг биллиардчин Кайрен Уилсоныг мөн л илүүрхэн 6:1 харьцаагаар буулган авлаа. 

Финалд түүний мөнхийн өрсөлдөгч Р.О.Сулливан түүнийг хүлээж байсан ба аваргууд 71 дэх удаагаа учраа таарч буй нь энэ юм. Хоорондын харьцааны хувьд Ронни аварга долоон хожлоор илүү байгаа ба нийт 37 удаад нь Ронни аварга, 30 удаад нь Хиггинс хожиж, гурван удаа тэнцэж байсан түүхтэй. Харин хамгийн сүүлд энэ оны эхэнд зохион байгуулагдсан Мастерс тэмцээнд учраа таарахад 6:3 харьцаагаар Жон Хиггинс аварга хожиж байлаа. 

 

Оноолт ба үр дүн /2021.02.28/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2021-04-12
111
96
95
113
97
120
Хөл бөмбөг
English Premier League
3
0
0
0
Spanish Primera División
3
4
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
1
UEFA Champions League
2
3
0
2