М.Виллиамс: Нутгийнхаа тэмцээнд түрүүлэх нь миний зорилго

Сурталчилгаа
М.Виллиамс: Нутгийнхаа тэмцээнд түрүүлэх нь миний зорилго

 

Нийт 128 шилдэг биллиардчид өрсөлдөж буй "Welsh Open 2021" тэмцээний хоёр дахь өдөр 64 тамирчны 32 тоглолт явагдсан ба урьд шөнө дэлхийн зургаа, Велсийн дөрвөн удаагийн аварга домогт Ронни О Сулливан, дэлхийн гурав, велсийн хошой аварга Марк Виллиамс нар таамгийн дагуу ялалт байгууллаа. 

30 жилийн түүхэнд "Welsh Open" тэмцээнд түрүүлсэн цорын ганц Велс гаралтай тамирчин болох Марк Виллиамс аварга эхний тойрогт нутаг нэгт Майкл Уайтыг 4:1 харьцаагаар хожин дараагийн шатанд шалгарлаа. Тэрээр тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Хамгийн сүүлд 1999 онд Велс опен тэмцээнд түрүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаа гурав дахь удаагаа түрүүлэх зорилго тавин тэмцээндээ оролцож байна. Өнөөдөр миний цохилтын дундаж хугацаа 15 секунд байлаа. Энэ улирал би цохилтын дундаж хугацаагаа 10 секундээс дотогт оруулахаар зорьж байна" хэмээн хэлжээ. 

Харин дэлхийн зургаа, Велсийн дөрвөн удаагийн аварга домогт Ронни О Сулливан эхний тойрогт Робби Уйллиамсыг 4:0 харьцаагаар "бут ниргэлээ". Тоглолтын дараа Ронни: "Хоёрдугаар тойрогт агуу Жимми Уайттай тоглохдоо их догдолж байна. Бид хөгжөөн дэмжигчдэдээ сайхан тоглолтоор бэлэг барих болно" хэмээжээ. Тодруулбал: Хоёрдугаар тойрогт Ронни өдгөө 58 настай домогт Жимми Уайттай тоглох оноолттой байгаа юм.  

 

Манай сайт уламжлал ёсоор энэ сарын 15-21-ний өдрүүдэд "2021 Welsh Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тоглолт бүрийн тойм мэдээллийг тогтмол хүргэх болно.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Bayarkhuu

    Gadaad helnees hurvuulj tailbartai urgun medeelel ugch bga tanai grupt mash ih bayrlaa delhiin tamirchidiin medeelel temtseen uraldaaniig saihan tailbarlaj bichejee

  2. Сүхээ

    Салливин илүү юмаа

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0