Б.Шмайлов: Миний философи бол "Томоор яв эсвэл гэртээ харь"

Сурталчилгаа
Б.Шмайлов: Миний философи бол "Томоор яв эсвэл гэртээ харь"

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг жинд Израиль улсаас Баруч Шмайлов, Фликер Тал нарын хоёр бөх олимпийн эрхээ аваад байгаа ч чансааны онооны дагуу олимпд явах тамирчнаар сонгогдоод буй Баруч Шмайлов "Judo Crazy" сэтгүүлд өгсөн ярилцлагаас онцлох хэсгүүдийг нь тоймлон хүргэж байна. 

 

Баруч Шмайлов

Залуучуудын ДАШТ-ий мөнгө, мастерсийн хошой мөнгө, хүрэл медальт Б.Шмайлов (дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй) нь сүүлийн гурван жилийн турш жиндээ шилдэг 10 тамирчны нэгээр эрэмбэлэгдэж буй Израилийн шилдэг бөх юм. Ташрамд сонирхуулахад тэрээр нутаг нэгт Фликер Талтай олон улсын дэвжээнд хоёр удаа таарч барилдахдаа хоёр удаа ялж байсан бол Г.Хэрлэн мастертай гурван удаа барилдахдаа нэг ялж хоёр ялагдсан, Ё.Басхүүтэй хоёр удаа тааран барилдахдаа ялж үзээгүй байгаа юм. 

Сэтгүүлч: Та болон таны жингийн нутаг нэгт Фликер Тал олимпийн эрхээ аваад байгаа. Олимпийн наадмыг хойшлуулснаар ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу? 

Б.Шмайлов: Би чансааны дагуу эрэгтэйчүүдийн -66кг жинд Израиль улсыг төлөөлөн олимпийн наадамд оролцохоор өнгөрсөн оны хоёрдугаар сард сонгогдсон. Миний л мэдэж буйгаар одоогоор юу ч өөрчлөгдөөгүй. 

Сэтгүүлч: Ф.Тал бол таны багийн анд, бас нэг жингийн өрсөлдөгч чинь. Та хоёрын харилцаа ямаршуухан байдаг вэ? 

Б.Шмайлов: Бид маш том багт бэлтгэл хийдэг тийм ч учраас хоорондоо төдийлөн барилдаад байдаггүй. Хувь хүн хоорондын харилцааны талаар асууж байгаа бол бид маш сайн харилцаатай байдаг. 

Сэтгүүлч: Үргэлж цэвэр ялалтаар ялах нь таны философи мөн үү? 

Б.Шмайлов: Миний философи бол "Томоор яв эсвэл гэртээ харь". Би үзэгчдийг огшоосон барилдаан хийхийг хүсдэг. Мэдээж хэрэг үр дүн чухал ч ялах арга нь миний бодлоор үүнээс дутахааргүй чухал юм. 

Сэтгүүлч: Та IJF World Tour тэмцээнүүдээс багагүй олон медаль хүртэж байсан ч өнөөдрийг хүртэл алтан медаль авч үзээгүй байгаа. Хүссэн үр дүндээ хүрэхгүй байгаадаа сэтгэл санаагаар унахаас хэрхэн зайлсхийдэг вэ? 

Б.Шмайлов: Бухимддаг ч удахгүй алт авна гэдэгтээ итгэлтэй байдаг. 

Сэтгүүлч: Таны хамгийн том дэмжигчдийн нэг бол таны сүйт бүсгүй Бетина Темелкова. Гэр бүлтэй байх нь таны бэлтгэлд саад болно гэж боддог уу? (сурв: Б.Темелкова жудо бөхийн 23 хүртэлх насны Европ тивийн аварга, Ташкентын гран пригийн аварга) 

Бетина Темелкова

Б.Шмайлов: Харин ч эсрэгээрээ. Тэр өөрөө мэргэжлийн жүдоч, жүдогийн амьдрал гэж юу болохыг мэддэг болохоор надад илүү их урам зориг өгдөг. Таны зөв, тэр бол миний хамгийн том дэмжигч. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0