ВИДЕО: Монгол бөхчүүдийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
ВИДЕО: Монгол бөхчүүдийн бүх барилдааны бичлэг

Жүдо бөхийн "Мастерс-2021" тэмцээн хоёр дахь өдрөө хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдлаа. 

 

Эл манай улсаас таван жүдоч хүч үзсэн ба манай бөхчүүдийн барилдааны бичлэгүүдийг толилуулж байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд

Дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгөн медаль Г.Одбаяр эхний тойрогт Египтийн М.Мохейлдинийг цэвэр ялсан.

Тэрээр дараагийн тойрогт А хэсгийг тэргүүлж буй дэлхийн аварга Японы алдарт Сойчи Хашимототой барилдан ялагдсан юм. 

Мөн жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар Германы бөхийг цэвэр савсан ч хоёрдугаар тойрогт Узбекстаны Х.Тураевт ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд

Их дуулгын алт, мөнгө, хүрэл медальт ШШГЕГ харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт олимпийн аварга Х.Халмурзаевыг цэвэр яллаа.

Улмаар хоёрдугаар тойрогт А хэсгийг тэргүүлэгч олимп, дэлхийн медальт Канадын алдарт А.Валос Фортиерийг хэдхэн хормын дотор цэвэр ялсан.

Харин гуравдугаар тойрогт Узбекистаны Ш.Болтабоевт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Дэлхийн аварга С.Моллай дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Л.Майсурадзег цэвэр ялсан. 

С.Моллай аварга хоёрдугаар тойрогт Австрийн Ш.Борчашвилид ялагдан тэмцээнээ дуусгасан юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0