Жүдо бөхийн Мастерс тэмцээний хуваарь
Жүдо бөхийн Мастерс тэмцээний хуваарь

Жүдо бөхийн энэ оны эхний бөгөөд олимпийн наадмын өмнөх жүдо бөхийн хамгийн том сорил тэмцээн болох Мастерс тэмцээн хоёр хоногийн дараа эхэлнэ. 

 

Катар улсын Доха хотноо жүдо бөхийн жин жингийн шилдгүүд хуран цуглах Мастерс тэмцээнд урьдчилсан мэдүүлгээр таван тивийн 70 орны 400 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа ба хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь ОХУ-ын баг тамирчид байна. Тэд энэ удаагийн Мастерс тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй есөн тамирчин буюу нийт 29 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол манай улс эрэгтэй 10, эмэгтэй зургаа буюу нийт 16 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. 

Мастерс тэмцээнд оролцох манай баг бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

Нэгдүгээр сарын 11-ний өдөр /тэмцээний эхний өдөр/

15:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингүүдийн хэсгийн барилдаан. 

22:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингүүдийн шигшээ барилдаан. 

Нэгдүгээр сарын 12-ны өдөр /тэмцээний хоёр өдөр/

15:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингүүдийн хэсгийн барилдаан. 

22:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингүүдийн шигшээ барилдаан. 

Нэгдүгээр сарын 13-ны өдөр /тэмцээний сүүлийн өдөр/

15:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингүүдийн хэсгийн барилдаан. 

22:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингүүдийн шигшээ барилдаан. 

Манай сайт уламжлал ёсоор Мастерс тэмцээний хэсгийн барилдаанаас эхлэн бүх дэвжээний барилдааныг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх болно.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Жудо уг нь бехийн терлуудээс арай денгуур нь юмсан, даанч улс тержеед Мояа-чуудын спорт болоод дуусах болж байх шиг

  2. Зочин

    Тамирчдадаа ѳндѳр амжилт гаргахыг хүсье та нар чаднаа

  3. Зочин

    За тамирчиддаа амжилт хүсье дэмжинэ гэдэг үг зурагтаар үзэж дэмжихээс өөрөөр яалтай билээ мундаг залуу тамирчид шүү

  4. Зочин

    Жж

  5. Наранзун

    Ta nartaa amjilt husie turuuleed irtsgeeegerei amjilt

  6. Зочин

    Амжилт хүсье!

  7. Самбуу Болдбаяр

    Та нартаа амжилт хүсье

  8. Самбуу Болдбаяр

    Урнаа Билодидыг заавал илүүрхэж ялаарай.

  9. bymbasogt

    Niit tamirchidda amjil xvsey. za vzvvleed ugl

Ангилал
Сагсан бөмбөг
2021-01-22
110
123
102
103
120
118
125
113
122
110
101
81
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
0
0
German Bundesliga
1
4
0
1
2
1
3
2
2
1
0
0
Italian Serie A
4
3
0
0
0
0
0
0
UEFA Champions League
5
1
0
1
1
1
2
0
0
2
0
0
3
0
0
2
2
0