АНУ-ын залуучууд тав дахь удаагаа аваргын цомыг өргөлөө

Сурталчилгаа
АНУ-ын залуучууд тав дахь удаагаа аваргын цомыг өргөлөө

Шайбтай хоккейн 45 дахь удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын хүнд үед он дамжин амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

 

Өнгөрөгч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн 2021 оны шайбтай хоккейн 45 дахь удаагийн залуучуудын ДАШТ-д АНУ-ын баг түрүүлж тав дахь удаагаа дэлхийн аваргын цом өргөлөө. В хэсгийг тэргүүлэн тоглосон АНУ-ын баг хэсэгтээ ОХУ-ын багт л 5:3 харьцаагаар хожигдсон ч бусад бүх багийг илт илүүрхэн хожсоор финалд Канадын хүчирхэг багтай тулсан юм. 

Харин Канадын залуучууд А хэсгийг тэргүүлэхдээ хэсгийн бүх өрсөлдөгчдөө бүгдийг нь хожихдоо гоолоор "бороо оруулсан". Тухайлбал Германы багийг 16:2, Швейцарын багийг 10:0, Финландыг 4:1 харьцаагаар тус тус хожсоноос гадна хагас шигшээд ОХУ-ын багийг 5:0 харьцаагаар бут ниргэсэн байдаг. 

Харин финалын тоглолтод АНУ-ын залуучууд Канадын багийг 2:0 харьцаагаар буулан авч тав дахь удаа дэлхийн аваргад түрүүллээ. Тус тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол ЭНД дарж үзнэ үү. 

Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод ОХУ болон Финландын багууд тулсан ба Финландчууд 4:1 харьцаагаар хожил байгуулж долоо дахь удаагаа дэлхийн аваргын хүрэл медалийг хүртлээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Финландчууд гурван удаа түрүү хүртэж /2014, 2016, 2019/ энэ удаад хүрэл медаль хүртэж байна. 

Энэ удаагийн ДАШТ-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор АНУ-ын багийн Зеграс Тревор нэрлэгдлээ. Тэрээр долоон гоол, 11 гоолын дамжуулалт өгсөн байна. Мөн тэрээр бүх одоодын багт багтлаа. 

Бүх оддын баг


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0