Дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарь №2
Дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарь №2

Сурталчилгаа
Дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарь №2

 

 

Өмнөх дугаартаа бид Таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ, Шилдэг боксчдын тэмцээн, О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний мэдээлэл болон хуваарийг мэдээлсэн билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Жүдо бөхийн чансаа олгох 10 дугаарын сарын тэмцээн

Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч наймдугаар сараас эхлэн сар бүр насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл 10 дугаар сарын тэмцээнээ 28-29-ний өдрүүдэд "Дэлхийн жүдогийн өдөр"-т зориулан зохион байгуулахаар болжээ.

Өнгөрсөн оны дэлхийн жүдогийн өдрөөр дэлхийн өнцөг булан бүрд 6000 гаруй мод тарьсан байдаг бол энэ оны жүдогийн өдрийг "Stronger Together" буюу Хамтдаа хүчтэй уриан дор зохион байгуулахаар болсон байна. Энэ нь дэлхий нийтийг хамраад буй цар тахал болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жүдочид нэгдэж буй илтгэж буй хэрэг юм.

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ зохион байгуулагдана

Энэ сарын 21-23-ны өдрүүдэд самбо бөхийн өсвөрийн үеийн УАШТ-ийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнээс 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Серби улсын Нови-Сад хотноо зохион байгуулагдах самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ-д оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах юм.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргалын нэрэмжит тэмцээн болно

“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Пусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыны ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн аравдугаар сарын 19-20-нд Спортын төв ордны “А” зааланд болно. Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ зодог тайлах ёслолоо хийх бөгөөд 10 жингийн ангиллаар зохион байгуулагдана.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. zolboot

    mmzaza

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0