Өнөөдөр Монголын боксчдын баярын өдөр

Сурталчилгаа
Өнөөдөр Монголын боксчдын баярын өдөр

 

Одоогоос 12 жилийн өмнөх яг энэ өдөр (2008.08.24-ний өдөр) Бээжин-2008 олимпийн наадмын боксын -54 кг жинд МУГТ, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган Монголын боксын түүхэн дэх анхны олимпийн аварга болж байлаа.

 

Монголын боксчид түүхэндээ олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу нийт долоон медаль хүртээд байна. Олимпийн наадмаас медаль хүртсэн ширэн бээлийтнүүд болон тэдний тулааны бичлэгүүдийг толилуулж байна. 

  • 1988 оны Сөүлийн олимпийн наадмын -60 кг жинд МУГТ Н.Энхбат хүрэл медаль хүртсэн нь монгол боксчдын олимпийн наадамд хүртсэн анхны медаль байлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Марокко улсын боксчин Маржоуанег 5:0 ялан хүрэл медаль хүртсэн бол мөнгөн медалийн төлөө Шведийн боксчин Краммед 2:3 харьцаагаар ялагдсан байдаг. МУГТ Н.Энхбатын олимпийн наадмын мөнгөн медалийн төлөө Шведийн боксчинтой тулалдсан тулааны бичлэгийг толилуулж байна. 

  • 1992 оны Барселонагийн олимпийн наадамд МУГТ Н.Баярсайхан эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Гуатемалагийн боксчинг 15-0, улмаар Танзанын боксчинг 9:6 харьцаагаар ялж хүрэл медаль хүртсэн юм. Түүний хүрэл медалийн төлөөх тулааныг толилуулж байна.

  • 2008 оны Бээжингийн олимпийн наадам бол Монгол улс түүхэндээ анх удаа олимпийн наадмын аваргуудаа өлгийдсэн олимп байлаа. Жүдогийн төрлөөр МУГТ Н.Түвшинбаяр алтан медаль хүртсэн бол боксоор МУГТ Э.Бадар-Ууган алтан медаль хүртэж, МУГТ П.Сэрдамба мөнгөн медаль хүртсэн юм. 

МУГТ Э.Бадар-Ууган алтан медалийн төлөө Кубын боксчинг 16:5 харьцаагаар буулган авсан гайхалтай тулааны бичлэгийг толилуулж байна.  

МУГТ П.Сэрдамбын хувьд өмнөх өрсөлдөгчдөө төвөггүйхэн ялаад байсан ч алтан медалийн төлөөх тоглолтод харамсалтай нь гэмтлийн улмаас тулаанаа дуусгаж чадаагүй юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0