ВИДЕО: Финландчууд АНУ-ыг дахин "мулталлаа"

Сурталчилгаа
ВИДЕО: Финландчууд АНУ-ыг дахин "мулталлаа"

 

Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 8-ын тоглолтууд урьд шөнө явагдлаа.

 

Шөвгийн 8-д учраа таарсан багуудаас хамгийн сонирхол татаж байсан тоглолт бол мэдээж Финланд болон АНУ-ын тоглолт байлаа. Учир нь тэд 2019 оны дэлхийн аваргын финалд шалгарч 3:2 харьцаагаар Финландчууд ялалт байгуулсан түүхтэй. АНУ-ын залуучуудын хувьд өнгөрсөн жилийн хариугаа авах тоглолтод орсон гэсэн үг юм. Гэвч уг тоглолтод Финландын Оден Жоонасын оруулсан ганц гоол тоглолтын хувь заяаг шийдэх нь тэр. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальт АНУ-ын баг дэлхийн аваргаас хасагдлаа. 

Канадын залуучууд таамгийн дагуу Словакыг 6:1 харьцаагаар бут ниргэж хагас шигшээд шалгарлаа. Тэд хагас шигшээд Финландын багтай тоглоно. Энэ ч үзүүштэй тоглолт болно доо. 

ОХУ-ын залуучууд Швейцарийн багийг 3:1 харьцаагаар хожин мөн хагас шигшээд шалгарлаа. 

Шөвгийн 8-ын сүүлийн тоглолт болох Швед, Чехийн тоглолт 5:0 харьцаагаар Шведийн ялалтаар өндөрлөв. Ийнхүү хагас шигшээд Швед болон ОХУ-ын багууд учраа тааран тоглохоор боллоо. 

Хагас шигшээ тоглолт нэг хоног өнжөөд нэгдүгээр сарын 4-ний өдөр явагдах хуваарьтай байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0