Таван жинд таван өөр улсын бөх түрүүлсэн тойм

Сурталчилгаа
Таван жинд таван өөр улсын бөх түрүүлсэн тойм

 

 

Эхний өдөр таван жинд таван өөр улсын бөх түрүүлсэн тоймыг толилуулж байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг:

Энэ жингийн гол өрсөлдөөн МУГТ М.Уранцэцэг аварга  Украины залуу аварга Д.Билодид нарын хооронд өрнөх байсан ч манай аварга дээд жиндээ хүч үзсэнээр Д.Билодид түрүүлэх зам нь шулуудсан гэхэд болно. Тэрээр дөрвөн барилдааны гурван барилдаанд нь өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүллээ. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй барилдан торгуулиар цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Маруса Стангертэй барилдан ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн -52кг:

Олимпийн аварга М.Келменди өнгөрсөн жил Абу Дабигийн их дуулгийн шигшээ барилдаанд олимпийн мөнгөн медальт О.Гиуфридад ялагдсан хариугаа авч түрүүллээ. Энэ жинд манай хоёр бөх барилдсан ба ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповад ялагдсан бол МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдан цэвэр ялсан.

Улмаар гуравдугаар тойрогт Английн Гилес Челситэй барилдан ялагдлаа. 

Эмэгтэйчүүдийн -57кг жин:

Энэ жинд Хөх хотын гран пригийн аварга БНАСАУ-ын Ким Жин-А Францын шинэ залуу од Сара Леони Сисикүг ялж түрүүллээ. 

Эрэгтэйчүүдийн -60кг жин:

Казахстаны Гусман Кыргызбаев их дуулга ангиллын анхны алтан медалиа Францын Валид Кайрыг ялж хүртлээ. Энэ жинд манай хоёр бөх барилдсан ба D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялалт байгуулж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазетай барилдан ялагдлаа. А хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдан цэвэр дарсан. Улмаар гуравдугаар тойрогт Английн Ашли Мкензиг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Абуладзе Ягод ялагдсан байна. Дагах барилдаанд Бразилын Фелипе Пелимд ялагдан шагналт байранд орлоо. 

Эрэгтэйчүүдийн -66кг жин:

Италийн залуу од Ломбардо бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүллээ. Энэ жинд мөн манай хоёр бөх барилдсан ба С хэсэгт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Тажикстаны Ёкубжон Бокиевтэй барилдан цэвэр ялж улмаар гуравдугаар тойрогт алдарт Ж.Зантариятай барилдан цэвэр яллаа. Харин хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдан гэмтлийн улмаас ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон. 

D хэсгийг тэргүүлэн барилдсан Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Якуб Шамилов барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Английн Австралийн бөхийг цэвэр ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардотой барилдан ялагдсанаар дагах барилдааныг нутаг нэгт Ё.Басхүүтэй хийхээр болсон ч Ё.Басхүү гэмтэл авсан тул шууд ялалт авсан. Хүрэл медалийн төлөө Кубын Орландо Фоланкотой барилдан ялагдсанаар шагналт байранд орлоо.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0