Снукер биллиардын багийн "Дэлхийн цом" сонирхолтой явагдаж байна

 

62233875 10156059930187062 1131006043136983040 o 01

1979 онд анх World Challenge Cup нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү хосын тэмцээн нь 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Анх баг тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байсан бол 2011 оноос эхлэн хоёр хүнтэй багаар өрсөлдөх болж БНХАУ-ын баг сүүлийн гурван тэмцээн дараалан түрүүлээд байгаа юм. Энэхүү тэмцээнд хамгийн олон удаа буюу дөрвөн удаа Стив Девис нарын Английн баг түрүүлээд байна. 

Энэ удаагийн тэмцээнд 23 улсын баг оролцож байгаа ба тэмцээнийг зохион байгуулагч орон болох БНХАУ хоёр баг оролцуулж байгаа ба 800.000 долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Марк Виллиамс, Жон Хиггинс, Дин Жунхуй, Марк Аллен зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгчид оролцож байна. 

Screen Shot 2019 06 26 at 12 

Одоогоор хэсгийн тоглолтууд явагдаж байгаа ба В хэсгийн Англи болон Ирландын багуудын тоглолтыг бүрэн эхээр толилуулж байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.