Жүдо бөхийн холимог багийн Европын наадам, Европын АШТ

2019 jh minsk banner 01

Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн ганцаарчилсан барилдаанууд явагдсан бол өнөөдөр холимог багийн барилдаан болох хуваарьтай байна. 

Жүдо бөхийн төрлөөр Европ тивийн бүхий л шилдгүүд цугласан энэ удаагийн наадам нь олимпийн их наадмын өмнөх жил гэдэг утгаараа Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Европын наадам гэсэн давхар нэршилтэйгээр явагдаж байгаа юм. Ганцаарчилсан төрөлд медалийн чанараар ОХУ хоёр алт, гурван мөнгө, хос хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцогч 49 улсаа медалийн чанараар тэргүүлж байна. 

Жүдо бөхийн медалийн хүснэгт
Жүдо бөхийн медалийн хүснэгт

Холимог багийн барилдаан өнөөдөр /2019.06.25-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 15:30 цагаас эхлэх хуваарьтай байна. Холимог багийн барилдааны оноолтыг танилцуулж байна. 

Холимог багийн барилдааны оноолт
Холимог багийн барилдааны оноолт

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.