“TikTok” хэрэглэгчдийн тоо тэрбум давжээ

 

Богино хэмжээний дүрс бичлэг хийж байршуулдаг “TikTok” хавсралтыг хөгжүүлсэн Бээжинд төвтэй “ByteDance” компанийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан байна. “ByteDance” компани нь мэдээний “Jinri Toutiao”, дүрс бичлэгийн “Top Buzz”, гэрэл зургийн “FaceU” зэрэг 10 гаруй хавсралтыг хөгжүүлснээс хамгийн амжилтад хүрсэн нь “TikTok” аж. байна. Мөн энэ оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар хамгийн их татагдсан хавсралтуудын гуравдугаарт шалгарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “TikTok” хавсралтын татагдсан нийт тоо нэг тэрбум хүрснээс АНУаас 100 сая, Энэтхэгээс 250 сая орчим удаа татсан байна. “Tencent” компанийн “WeChat” нийгмийн сүлжээний хавсралтыг хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд нэг тэрбум хүрсэн хэдий ч тэдний олонх нь Хятадын иргэн байжээ.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.