Гүржүүд эрх баригчдаа огцрохыг шаардан гурав дахь өдрөө жагсаж байна

Ц.Даваасамбуу

Өнгөрсөн пүрэв гарагийн оройноос Гүржийн сөрөг хүчнийхэн жагсаал хийж, олон мянган жагсагч парламентын байр руу нэвтрэхийг завдсан билээ. Гурав дахь өдрөө жагсаж буй жагсагчид Гүржийн Парламентын дарга Иракли Кобахидзе болон бусад эрх баригчдыг огцрохыг шаардаж байгаа юм. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар .

Олон нийтийг хамарсан ийм жагсаал өрнөсөн шалтгаан нь Оросын Төрийн думын гишүүн Сергей Гаврилов болон бусад төлөөлөгч Олон улсын үнэн алдартны шашинтны ассамблейн XXVI хуралд оролцсонтой холбоотой. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Гаврилов Гүржийн парламентын даргын суудалд сууж, хурлыг нээсэн нь Гүржийн сөрөг хүчнийхний эгдүүцлийг төрүүлжээ. Тэд парламентын даргын суудал дээр Оросын төлөөлөгчийг суулгасан нь Гүржийг доромжилсон үйлдэл гэж үзсэн байна. Ингээд сөрөг хүчний гишүүд хурлыг орхин гарч, хуралдааныг зогсооход хүрчээ. Үүний дараахан радикалууд парламентын байрыг эзлэн авч, Гавриловыг усаар шүршиж, бичиг баримтыг нь булаан авахыг оролдсон байна.

E8F3933A 35B5 49E3 8246 975A7EDEFEBB w1024 q10 s

Уг үйл явдалтай холбогдуулан цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан жагсагчдыг хэд хэдэн удаа тараахыг оролдсон ч бүтэлгүйтжээ. Жагсагчдыг тараах гэж оролдох үеэр 52 хүн, цагдаагийн 38 ажилтан гэмтэж, бэртжээ. Мөн нэлээн хэдэн жагсагчийг баривчилсан байна. Оросын төлөөлөгчид ч нэн даруй Москва руу буцжээ. Уг үйл явдалтай холбогдуулан ОХУ-­ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сарын 8­-наас эхлэн Гүрж Улстай агаарын харилцаагаа түр хугацаанд зогсоох тухай зарлигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан. Түүнчлэн Гүржид түр хугацаанд байрлаж буй Оросын иргэдийг эх оронд нь эргэн ирүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газартаа үүрэг болгожээ.

218D6653 2536 4419 B21E 2BE53FCCF700 w1024 q10 s

“ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийг гэмт хэрэг болон хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор болон “Аюулгүй байдлын тухай” Холбооны хуулийн дагуу зарлигт гарын үсэг зурлаа” хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. Гүрж Улс нь 1991 онд ЗХУ-­ын бүрэлдэхүүнээс салж тусгаар тогтнолоо зарласан ч Абхаз болон Өмнөд Осетиа муж маргаан дагуулсан хэвээр үлдсэн юм. Эдгээр мужийг Оросын Засгийн газар бие даасан муж хэмээн хүлээн зөвшөөрсөн ч Гүржийн эрх баригчид эргүүлэн авах оролдлого хийж 2008 онд мөргөлдөөн газар авсан. Оросын цэргүүд Абхаз, Өмнөд Осетиад ирж Гүржийн цэргүүдийг хөөж гаргасан бөгөөд үүнээс хойш зөрчил мөргөлдөөнийг даамжруулжээ. Үүнээс гадна Гүрж бол хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд дотроос Ерөнхийлөгчөө хамгийн их сольсон, Үндсэн хуульдаа олон өөрчлөлт оруулсан улс.

B1637A19 FCD7 490E 8221 954CBD673556 w1023 s

1991­-2013 оны хооронд гүржүүд Ерөнхийлөгчөөрөө ажиллаж байсан гурван хүнийг хүчээр засгийн эрхээс нь буулгаж байсан. Мөн бидний мэдэх “Сарнайн хувьсгал” Гүржид гараад яг 16 жил болж байна. Авлига, гуйланчлал, өлсгөлөн, үе үе байруудын хий, цахилгаан тасалдах асуудал. 2003 оноос өмнө Гүрж иймэрхүү л амьдралтай байлаа. Үүнээс болж ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, гудамжинд гарч жагсахад хүрсэн юм. Энэхүү үймээний улмаас Ерөнхийлөгч Эдуард Шевардназе суудлаасаа түлхэгдэн унаж, засгийн эрхэнд Михаил Саакашвили гарч ирсэн. Эдүгээ Гүржийн засгийн эрхийг барьж буй “Гүржийн мөрөөдөл” нам улс орныг өмнөхөөс сайжруулсан гэж хэлэхэд хэцүү. Цалин нэмэгдэхгүй, хүн амын бараг 30 хувийг эзэлж буй тэтгэвэрийнхний орлого улам багассаар. Өмнө нь Гүржийн үйлдвэрлэгчид Оросын хамгийн зүүн талын Сахалин хүртэл бараагаа хүргэж чаддаг байсан бол өдгөө Оростой харилцаа муудсан учир Москвад ч бараагаа нийлүүлэхэд хэцүү болжээ. Ийм учраас гүржүүд яг л дарьтай торх шиг байгаа юм. Тэдний дургүйцлийг хүргэсэн багахан асуудал л үүсэхэд гүржүүд дэлбэрэхэд бэлэн байгаа. Ер нь цаашид Гүржид дахин улс төрийн хямрал болон хувьсгал нүүрлэх магадлал өндөр болсон тухай олон улсын судлаачид ч онцолж байгаа юм.

эх сурвалж: https://www.rferl.org/a/georgia-protests-anti-russia-parliament-tbili

undesnii shuudan1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.