LIVE: БХБ-ын сайд Х.Баделхан: Түрээсийн зориулалтаар баригдсан орон сууцыг хотын дарга хуваарилна

 

Буянт-Ухаа-2 хороололд шинээр ашиглалтад орсон 970 айлын орон сууцыг иргэдэд хэрхэн түрээслүүлэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл өглөө.

БХБ-ын сайд Х.Баделхан:

Түрээсийн орон сууцны зориулалтаар Хөгжлийн банкны зээлээр баригдсан орон сууцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Нийслэлд шилжүүлсэн. Тус орон сууцыг ямар зориулалтаар иргэдэд хэрхэн хуваарилахыг Нийслэлийн Засаг дарга шийднэ.

Тухайн орон сууцыг барих санхүүжилтыг Хөгжлийн банк гаргасан. Харин тэр мөнгөө таван жилийн дараа гэхэд бүрэн авах учраас чухам ямар зориулалтаар хэнд хэрхэн олгохоо Нийслэлийн Засаг дарга шийднэ.Иргэдэд хэзээ түрээслүүлж эхлэх, сонгон шалгаруулалтыг хэрхэн хийх журмыг Засаг дарга батална. Мэдээж хэрэг өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтот бүлгийнхэнд тодорхой хэсгийг хуваарилах байх.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.