Суданы хөөгдсөн Ерөнхийлөгч анх удаа олон нийтийн өмнө гарлаа

 

Суданы Ерөнхийлөгч асан Омар аль Башир өнгөрсөн оны дөрөвдүгээр сард төрийн эргэлтээр огцорсноос хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарчээ. Төрийн эргэлтээс хойш Суданы нийслэл Картум хотын шоронд хоригдож байсан 75 настай экс Ерөнхийлөгчийг прокурорын газарт авчирч хэргийг нь танилцуулсан байна.

Омар аль Баширыг авлигын гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрээр үндэсний хувцас өмссөн ба аюулгүйн хүчнийхэн бүсэлсэн байжээ. Прокуроруудын хэлж байгаагаар Баширын гэрт үр тарианы уутан дотор их хэмжээний гадаад мөнгөн валют нуусан байсныг олжээ.

30 жилийн турш төрийн эрх барьсан Суданы Ерөнхийлөгч асан прокурорын байрлуу орохдоо таатайгаар инээмсэглэн хамгаалагчидтай ярилцаж байсан юм. Гэвч

 

 107398452 reuters

 

Олон улсын гэмт хэргийн шүүхээс ноён Баширыг Суданы Дарфур мужид дайны үед олон хүний аминд хүрч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгаа юм. Одоогоор дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн эрх баригч Мохамед Хамдан ойрын хугацаанд үйлдэгдсэн бүх хэргийг  илрүүлж, хариуцлага тооцохоо амласан байна.

Энэ сарын 3-ны өдөр Картум хот дахь цэргийн төв удирдлагын гадаа суулт хийж тайван замаар жагсаж байсан сөрөг хүчний 100 гаруй тэмцэгчийн аминд хүрсэн хэрэг гарсан. Иргэний Засгийн газар байгуулахыг шаардсан жагсагчдыг тараахад аюулгүйн хүчнийхнийг дайчилсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.