Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн нээлт өнөөдөр болно

 

Нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн иргэдэд өнөөдөр үзлэг оношилгоог үзүүлнэ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

Энэ эмнэлэг ашиглалтад орсноор өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд үйлчлэхээс гадна  хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх юм байна. Сургалтын эмнэлэг АШУҮИС-ийг төгсөж буй эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтын том бааз эмнэлэг болохын зэрэгцээ эмч  болон оюутнуудад зориулсан сургалтын хэсэг, хичээлийн танхим,  номын сан нь зэрэг нь бүрэн төлөвлөгджээ.

3 29 4й2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.