АНУ: Таван хүүхдээ хороосон гэмт хэрэгтний амийг хэлтрүүлэхийг салсан эхнэр нь хүсчээ

 

Өмнөд Кэролина мужийн иргэн 37 настай Тим Жонс нэгээс найм хүртэл насны таван хүүхдийнхээ амийг бүрэлгэсэн хэргээр шүүгдэж, түүнд ялын дээд хэмжээ цаазаар авах болон бүх насаар нь цагдан хорих ял оноохоор шүүгчид хэлэлцэж байна. Хэрцгий догшин хуучин нөхөр,

Эмэгтэй хэлэхдээ “тэр миний хүүхдүүдэд өршөөл үзүүлээгүй ч тэд минь аавдаа хайртай байсан. Хүүхдүүд юу үзэж туулсныг мэдэх ч хэрэв би өөрийнхөө өмнөөс биш хүүхдүүдийнхээ өмнөөс бодож үзвэл амийг нь хэлтрүүлээч гэдгийг заавал хэлэх ёстой” гэсэн байна. Хэрэв зөвхөн өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргасан бол хуучин нөхөртөө цаазаар авах ял оноохыг дэмжих байсан гэдгийг хүүхдүүдийн ээж хэлжээ.

Түүнчлэн амьдралынхаа туршид цаазаар авах ялыг эсэргүүцэгчдийн нэг байсан ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэх болно гэсэн байна.

 

Гэмт хэрэгтэн Тим Жонс
Гэмт хэрэгтэн Тим Жонс

Тим Жонс нь 2014 оны наймдугаар сарын 28-ны өдөр Ленсингтоны орчимд гэртээ таван хүүхдийнхээ амь насыг бүрэлгэсэн гэж буруутгаж байгаа юм. Гэмт этгээд эхнэр Кизертэйгээ 2004 онд танилцаж зургаан долоо хоногийн дараа гэрлэжээ. Тэд хоёулаа Чикагогийн хүүхдийн тоглоомын төвд ажилладаг байжээ. Учир нь тэр жилд 80,000 ам.долларын цалинтай бөгөөд долоо хоног бүрийн бямба гарагт хүүхдүүдээ ээжтэй нь уулзуулдаг байжээ.

 

 107326603 caasf2355pture

 

Хүүхдүүдийнхээ амийг хороох үедээ гэмт этгээд маш их уурлаж бухимдсан ба цогцсуудыг Алабамагийн эзгүй газарт орхисон нь 10 орчим хоногийн дараа олдсон. Гэмт хэрэгтний өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ ээжтэйгээ адил сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэдгийг хэлж, эхнэр нь хөршийнхөө өсвөр насны хүүд дурлаж хаяж явах үед өвчний хурц үе илэрсэн гэж шүүхийн өмнө мэдүүлсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.