Дональд Трамп Мексиктэй хийх тохиролцоогоо санамсаргүй байдлаар дэлгэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж Мексик улстай хийх цагаачлалын тохиролцооны талаарх мэдээллээ алдсан байна. Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний талаар бичсэн хуудас цаас гэрэл зурагчны дуранд өртсөн талаар ВВС агентлаг мэдээлэв.

Хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдэгдэл хийж байхдаа Трамп Мексик улсад санал болгох цагаачлалын тохиролцоог зөв цагт нь танилцуулах болно хэмээн энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаад байжээ. Гэвч түүний төлөвлөгөөгөө бичсэн хуудас цаас сөхөгдөж  дээр нь байсан мэдээллийг зурагчин дарж амжсан байна.

 

 107342272 d575dfd6 15d2 480c afeb 283483df062c

 

Уг баримтад бүс нутгийн орогнол хүсэх төлөвлөгөөний талаар дурдсан ба Мөн 45 хоногийн хугацаанд тохиролцоог хүлээж авах ба хэрэв үүнийг хуульчилж чадвал Мексик улс аюулгүй орон болж чадах эсэхийг нэн даруй нягталж эхлээд байгаа юм.

Энэ долоо хоногийн даваа гарагт Мексик улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-ын Засгийн газартай хийх гэж буй тохиролцооны талаар мэдээлэл өгсөн. Хэрэв Мексик улсаар дамжиж орогнол хүсэгчид эхлээд Мексик улсын Засгийн газарт дүрвэж цагаачлах хүсэлтээ баталгаажуулдаг болбол аюулгүй улс орны имижийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

 

 107342274 98526ee9 711d 4ae2 a169 d047f6877732

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.