Генерал Б.Хурц хавтаст хэрэгтэйгээ танилцаж байна

 

ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулагдан шалгагдаж байсан генерал Б.Хурц өнөөдөр МБА-нд хүрч ирэн, хавтаст хэрэгтэйгээ танилцаж байна гэсэн мэдээллийг дөнгөж сая авлаа. 

Тэрээр хоригдож байх хугацаандаа "ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө" хэмээн цааргалж байгаад үргэлжлүүлэн 15 хоног цагдан хоригдож байгаад, 50 насны төрсөн өдрийнхөө өмнөхөн суллагдсан юм.

Түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.