Домогт Аргентинчууд Малид хожигдоно гэж хэн ч төсөөлсөнгүй

 

Тухайлбал 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-ний зургаан удаагийн аварга Аргентинчууд африк тивийн төлөөлөл болох Мали улсын багт хожигдон тэмцээнээ дуусгалаа. Тэд тоглолтын үндсэн цагт 1:1 харьцаагаар тэнцэн нэмэлт цагт 2:2 болж дахин тэнцсэн тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм.

Тоглолтын гоолын салхийг Аргентиний Адолфо Гайч 49 дэх минутад нээсэн хэдий ч Маличууд хариуг нь 67 дахь минутад барьлаа. 90+1 дэх минутад Маличуудын гоолын эзэн А.Диабигийн биед ойсон бөмбөг хаалганд орлоо. Харин 120+1 дэх минутад Боубакар Конте гоолдсоноор торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэх хэрэгтэй болсон юм. 

Торгуулийн цохилтын үр дүн Маличуудын давамгайллаар буюу 5:4 харьцаагаар Маличууд шөвгийн 8-д шалгарч харин Аргентинчууд гэртээ харих боллоо. 

Дашрамд сонирхуулахад Мали улсын хувьд 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-д 1989 оноос оролцож эхэлсэн ба 199, 2015 онуудад хүрэл медаль хүртэж байсан юм. Тэд өмнөх ДАШТ-д оролцож чадаагүй юм. Маличуудыг шөвгийн 8-д Италичууд хүлээж байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.