“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ

 

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Мастер  тогоочдын холбоотой хамтран Монголд 2 дахь удаагаа  зохион байгуулж байна. 

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн онцлог нь Дэлхийн Тогооч Нарын Холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж, “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улс,  дэлхийд таниулах зорилго юм. Мөн  

 Энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлжээ. Тэрбээр, 

- Өнө эртний баялаг түүхтэй Монгол түмний хоол хүнсээ бэлтгэх арга ажиллагаа, хоол зүйн соёл, хооллох дэг ёс нь өөрийн өвөрмөц онцлогтой, түүхий эд нь хүний бие махбодид шаардлагатай аминдэм, шим тэжээлтэй, эмчилгээ сувиллын ач холбогдолтойг онцлоод  Дэлхий нийтээрээ даяарчлалд нэгдэн хөгжиж буй өнөө үед Монгол туургатны хоол, идээ, ундаа, тэдгээрийг боловсруулах, хадгалах, нөөцлөх, хэрэглэх уламжлалт аргыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Монгол орны экологийн  цэвэр хүнсийг олон улсад бодитоор сурталчлахад энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн ач холбогдол оршиж байгааг тэмдэглэжээ.

Тогооч нар Ази болон Европ хоолыг үндсэн, амтлаг хоолны нэр төрлөөр “Залуу тогоочдын ганцаарчилсан болон багийн”, “Мэргэжлийн тогоочдын ганцаарчилсан болон багийн” тэмцээнүүдэд оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорих юм. Мөн Олон улсын хоолны Мастер шоу үзүүлбэрийг оролцож буй орон бүр танилцуулах юм.

IMG 2578

IMG 2532

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.