LIVE: Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих онгоцны тийзийн үнийг 30-50 хувь бууруулна

 

Баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой гэж өнөөдөр /2019-06-05/ Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ

Мөн тэрбээр орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ. 

. Ийм бололцоо байгаа гэлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэдгийг ЗТХ-ийн сайд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.