ВИДЕО: БНСУ-ын иргэд Дунай мөрөнд живсэнд хэн хариуцлага хүлээх вэ?

 

БНСУ-ын жуулчдыг Будапешт хотын дундуур урсах Дунай мөрнөөр аялуулж байсан завь өөр нэг усан онгоцтой мөргөлдөж тус улсын долоон иргэн амиа алдсан нь баттай болсон.

Осол орон нутгийн цагаар лхагва гарагт болсон. Завь ослоос ердөө долоон секундын дараа живсэн. Украйн улсын эрх баригчид живсэн завийг мөргөсөн усан онгоцны ахмад 64 настай этгээдийг хариуцлага алдаж олон арван хүний амь насанд хүрсэн хэрэгт буруутган сэжигтнээр баривчлан саатуулжээ.

Дунай мөрөнд аялагч жуулчдад зориулсан усан онгоц, завь их байдаг ч ихэвчлэн аюулгүй зорчдог тул осол аваар гарах нь тун ховор юм. Энэ удаагийн ослыг гэмт хэргийн сэдэлтэй гэж үзэн мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

 

 107163550 b2daeb1a 51ef 480d b2e8 f5b244ceb065

 

Өмнөд Солонгос улсын Засгийн газар олон тооны иргэдээ алдсан учир албаны төлөөлөгчдөө Будапешт руу илгээсэн. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж байгаагаар Дунай мөрний аяллыг зохион байгуулсан

Хяналтын камерын бичлэгт Лусын дагина нэртэй Солонгосын жуулчдыг тээвэрлэж байсан завь араасаа Викинг Сигин усан онгоцоор мөргүүлсэн байна. Осол лхагва гарагийн үдэш 21 цагт Маргарет гүүрний оролцоо болжээ. Том усан онгоц дээр байсан Америкийн жуулчны ярьснаар бүх зүйл нүдэн дээр нь маш хурдан болж өнгөрсөн байна.

 

 107174321 c8d0277a f194 4e6b 8fbe 9ed689c34412

 

Лусын дагина дээр Өмнөд Солонгосоос ирсэн 30 жуулчин, гурван хөтөч, хөлгийн багийн хоёр гишүүн байжээ. БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдээгээр амиа алдсан нь баттай болсон долоон иргэн аврах хантаазгүй байсан ба эдгээр зорчигчдын төрөл төрөгсөд Унгарыг зорьжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Унгарын Засгийн газартай хамтран ажиллаж ослын шалтгааныг тодруулахаа амлав. 2014 онд Жиндо арлын орчимд Севол хөлөг онгоц живж 304 хүн амиа алдсаны ихэнх нь сургуулийн сурагчид байсан нь Өмнөд Солонгосын ард иргэдийн сэтгэлд гүн сорви үлдээсэн юм.

 

 107174325 f72a2ccc af4c 48a1 b06c 51033a3ce07f

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.