Калифорни: 0,24 кг жинтэй төрсөн дэлхийн хамгийн жижиг нярай эсэн мэнд торниж байна

 

Бяцхан нярай Сэйби ердөө 23 долоо хоног гурав хоногтойдоо Калифорнийн Сан Диего хотын эмнэлэгт мэндэлж түүнийг дэлхийн хамгийн жижигхэн хүүхдээр бүртгэжээ. Бяцхан охин Шарп Мэри Бирч эмнэлэгт өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш эмчлүүлсээр энэ долоо хоногт эмнэлгээс гарсан байна.

Сэйбигийн ээж төрөлтийн хүндрэлээс болж хийсвэр хагалгаа хийлгэхээс өөр аргагүй байжээ. Бяцхан охин ээжийнхээ хэвлийд байхдаа өсөлт нь зогсож жин нэмэхгүй байсан бөгөөд хэрэв үргэлжлүүлэн тээвэл амь насанд нь аюултай гэж эмч нар үзсэн байна.

Америкийн Айовагийн их сургуулийн судалгаагаар Сэйби эсэн мэнд хорвоод мэндлэн торниж буй дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй төрсөн хүүхэд юм.

 

Tiniest Baby

saybie3jpeg wide df85d33e3813a64559286dd8f50b5a8a14e88a46

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.