Харви Вайнстейны хохирогчид 44 сая ам.долларын нөхөн төлбөр авна

 

Холливудын алдарт найруулагч, продюссер Харви Вайнстейн олон арван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан юм.

Вайнстейн Ко компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газар хамтран нөхөн төлбөрт олгох мөнгөний хэмжээг тогтоосон байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадвал иргэний эрхийг хамгаалах хуульчид эцэслэн шийднэ.

“Хааны илтгэл”, “Дурласан Шекспир” зэрэг шилдэг уран бүтээлүүдийг туурвиж олны хайр хүндлэлийг хүлээгээд байсан нэрт найруулагч ажлын байрандаа болон бусад орчинд 70 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Тэрээр хэргээ хүлээхээс татгалзаж байсан юм.

Уг хэргийн дараа Вайнстейн Ко компани түүнийг халж дампуурлаа зарласан ба Америкийн кино академиас хөөгдсөн. Гэсэн ч энэ хэрэг олон нийтэд ил болсноор дэлхий даяар #metoo хаштаг хөдөлгөөн өрнөж урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын хүчирхэг эрхмүүд бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.