ТОЙМ: Сумо бөхийн нацү башё ес дэх өдрийн барилдаан
Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё ес дэх өдрийн барилдаан явагдаж гурван бөх качикоши буюу 50 хувиас дээш амжилт үзүүллээ.

Шинэ он тооллын анхны башёг тэргүүлэн барилдаж буй Какүрюү М.Ананд аварга өчигдөр маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Окиноумитэй барилдан давснаар 50 хувиас дээш амжилт үзүүллээ. Хоёр бөхийн хувьд нийт 21 удаа учраа тааран барилдахад 15 удаад нь М.Ананд аварга даваад байна.

Секиваке Точиношины хувьд шинэхэн озеки Такакейшотой учраа таарсан байсан ч озеки Такакейшо башёг дахин өнжсөнөөр барилдалгүй даваа авлаа. Энэ нь сумо бөхийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.