СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-27

Уилл Смит 50 насны ойгоо амь өрссөн үзүүлбэрээр тэмдэглэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Холливудын нэрт жүжигчин Уилл Смит энэ жил 50 нас хүрч байна. Жүжигчин 50 насны ойн баяраа амь өрссөн эрсдэлтэй үзүүлбэрээр тэмдэглэн өнгөрүүлжээ. Хамгийн их айдаг зүйлтэйгээ нүүр тулж Grand Canyon буюу Их Хавцалд нисдэг тэрэгнээс олстой үсэрч Ютүб сувгаар шууд дамжуулсан байна. Шууд дамжуулсан бичлэгийг одоогоор 12 сая гаруй хүн үзжээ.

Уилл Смитийг 300 метр гаруй өндрөөс үсрэхэд түүний энхэр жүжигчин Жада Пинкет Смит, хөвгүүд Трэй, Жэден нар болон охин Уиллов, жүжигчин Алфонсо Рибьеро нар хамт байлцжээ. Энэ үзүүлбэрээрээ төрсөн өдрөө тэмдэглэхээс гадна олон нийтэд хүргэж, цуглуулсан мөнгөө “Боловсрол хүлээдэггүй” олон улсын санд хандивлаж хүүхдүүдийн боловсролыг дэмжих юм байна.

Уилл Смит “Бүх л амьдралынхаа хамгийн том айдастайгаа нүүр тулах маш сонирхолтой байлаа. Бид Их Хавцалд очсон. Өмнө нь ирэхдээ үзэсгэлэнтэй байгалийг биширч байсан бол энэ удаа айдаст автаж байна. Гэр бүлийнхэн минь хамт байсан” гэжээ.

Эх сурвалж: www.today.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.