ТОЙМ: Чөлөөт бөхийн "Baikal Open" тэмцээнд манай бөхчүүд илүүрхэж байна

 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай дараах бөхчүүд финалд шалгарлаа. 

  • Эрэгтэйчүүдийн 86кг жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг
  • Эмэгтэйчүүдийн 50кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг
  • “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь
  • 57кг жинд “Хонгор нутаг” дэвжээний тамирчин, спортын мастер Б.Хонгорзул
  • 68кг жинд “Алтай” констракшн, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа
  • “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нарын долоо бөх шигшээд шалгарав.

Харин хүрэл медалийн төлөө

  • 74кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ З.Сумъяабазар
  • 86кг жинд “Хонгор нутаг” дэвжээний тамирчин, спортын мастер Э.Батмагнай
  • Эмэгтэйчүүдийн 50кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чимгээ
  • 57кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг
  • 68кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид
  • “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нарын зургаан бөх хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн түүнчлэн ОУХМ З.Занабазар, Г.Шижир, О.Үйтүмэн, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер спортын мастер Х.Хишигбат тэргүүтэй 10 гаруй бөхчүүд өнөөдөр дагаж барилдана.

Тэмцээний хуваарь:

ТАВДУГААР САРЫН 18 (БЯМБА ГАРИГ)
11:00-16:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн дагах, эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
16:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
17:30-18:30 - Нээлтийн ёслолын ажиллагаа
18:30-21:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын шигшээ барилдаан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.