LIVE: Сумо бөхийн нацү башё зургаа дахь өдөр

 

Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

121212 01 01 (1)

Башёг дараах гурван бөх уналгүйгээр тэргүүлсэн хэвээр байна. 

  • Какүрюү М.Ананд аварга
  • Секиваке Точиношин
  • Маэгашира-8 Асанояма 

Нацү башёг тэргүүлэгчид
Нацү башёг тэргүүлэгчид

Өнөөдөр Какүрюү М.Ананд аварга маэгашира-2 Дайейшотой барилдах бол секиваке Ичиножо А.Ичинноров башёг тэргүүлэгч секиваке Точиношинтэй барилдах оноолт гарчээ. Өнгөрсөн башёд Ичиножо А.Ичинноров тун сайн барилдаж 14 давж ганц унасан нь Точиношинд унасан билээ. Зургаа дараалан унаад байгаа Ичиножо өнөөдөр түүнийг давна хэмээн найдаж байна. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг тухайн өдрийн башё дуусахад хадгалагддаггүй ба хэрэв та барилдаануудыг үзэж амжаагүй бол маргааш өглөө барилдааны тоймыг үзэх боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.