Фото мэдээ: Гишүүн асан Д.Гантулгыг буцаан томилох гэж байна гэж үзэн ҮХЦ-ийн гадна жагсав
Үндсэн хуулийн цэцийн байрны гадна өнөөдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд" тайван жагсаалыг зохион байгууллаа. Хүчингийн хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгыг хууль бусаар чөлөөлсөн гэсэн өргөдөл Үндсэн хуулийн цэцэд өгөх ажиллагааг явуулж, улмаар түүнийг буцаан УИХ-ын гишүүнээр томилуулах гэж байгааг жагсагчид эсэргүүцэж өнөөдрийн жагсаалыг зохион байгуулжээ. Жагсагчид эсэргүүцлээ илэрхийлэн, Засгийн газар, УИХ-ын дарга нарт хандан шаардлага хүргүүлэхээр болсон байна.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.