Л.Отгонбаатар ОХУ-ын Н.Билаловыг ЦЭВЭР ДАРЖ хариугаа авлаа

 

MARM2737 1544950096 1544950096 01

Дөнгөж сая -100кг жинд барилдаж буй дэлхийн аваргын хүрэл, ази тивийн аварга, азийн наадмын хошой хүрэл медальт Л.Отгонбаатар ОХУ-ын Н.Билаловтой барилдан цэвэр дарлаа. Урьд өмнө нь манай Л.Отгонбаатар Н.Билаловт хоёр ч удаа ялагдаад байсан бол энэ удаа урамтай сайхан барилдаж хариугаа авлаа. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • -90кг жинд Д.Сандуйжав хоёрдугаар тойрогт европ тивийн алт, хошой хүрэл медальт Шведийн хашир туршлагатай Н.Маркустай гуравдугаар дэвжээнээ барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа. 
  • +100кг жинд барилдаж буй Б.Тэмүүлэн мөн тэмцээнийг зохион байгуулагч Азербайжаны залуу бөх Ю.Имрантай барилдан торгуулиар цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Беларусын В.Александртай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Азербайжаны жүдоч Т.Алиумартай барилдан торгуулиар цэвэр ялж хоёрдугаар тойрогт бага нас, өсвөр үе хоёр насны дэлхийн аварга Гүржийн шилдэг залуу бөх Б.Лашад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.