ХӨСҮТ: “Бургер Кинг”-д хооллосон 50 гаруй хүн хордлогод орлоо хэмээн хандсан

 

Энэ тоо цаашид улам өсөж болзошгүй байгаа аж. Тус эмнэлэгт хандсан хүмүүсийн биеийн байдал ямар байгааг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт долоо хүн хэвтэн эмчлүүлж байна. Сэхээнд орсон хүн байхгүй. Хордлогын шинж тэмдэгтэй таван хүн Интермед эмнэлгийн хяналтад байгаа. Манай байгууллага Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран холбогдох тандалт судалгааг яаралтай хийж байна. Шинжилгээний хариу одоогоор гаруй байгаа” гэдгийг хэллээ.

Харин ” гэх мэдээллийг өглөө.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Бургер Кинг”-ийн төв салбартай холбогдож хариу тайлбар өгөх эсэхийг тодруулахад “Манайхаас хордсон гэдэг нь тогтоогдоогүй. Тогтоох гээд мэргэжлийн хяналт болон ХӨСҮТ ажиллаж байгаа. Хариу нь манайд хооллоод хордсон гэж гарвал бид хариу арга хэмжээг авмаар байна” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.