LIVE: Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн дэвжээ №1

 

Хэдийнээс нэр хүнд өндөртэй уг тэмцээнд дэлхийн шилдгүүд хуран цуглараад байгаа ба 57 орны 431 жүдоч оролцож байна.

20171117 thehague hve baskhuu yondonperenlei mgl 241a5594 01

Манай улсаас 14 тамирчин хүч үзэх ба өнөөдөр тэмцээний эхний өдөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдана. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд дараах амжилтуудыг үзүүлээд байна.

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинг тэргүүлж буй МУГТ Д.Амартүвшин мөн өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хагас шигшээд барилдана.
  • МУГТ Д.Сумъяа өрсөлдөгчөө цэвэр ялж яг одоо хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Каракас Хэдвигтэй барилдан ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.  
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хэсгийн аваргын төлөө яг одоо нэгдүгээр дэвжээнээ Испанийн Г.Албертотой барилдана. 

Харин бусад бөхчүүд маань ялагдан тэмцээнээ дуусгаад байна. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол та бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.